ээжийн үнсэлт эдгээдэг
Эрдэмтэд ээжийн үнсэлт хүүхдийн эдгэрэх явцыг түргэсгэдэг болохыг тогтоожээ.
Хэсэг эрдэмтэд, судлаачдын баг энэ талаар өргөн хүрээтэй судалгаа хийж, ээж нь хүүхдээ үнсэхэд хүүхдийн биеийн эсэргүүцэх чадварыг сайжруулдаг даавар хүүхдийн биед ялгардаг болохыг нотолжээ. Ингэснээр хүүхдийн дархлааны систем сайжирч, ханиад томуу, чих, хамар, хоолойн үрэвсэл зэргийн өвчний эдгэрэх явц түргэсдэг гэнэ.
Мөн хүүхдийг биедээ наан тэврэх ч түүнийг түргэн эдгэхэд тустай. Монтреал дахь Блисс эмнэлэгийн дутуу төрөгсдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 61 нярай хүүхэд дээр ийм нэгэн судлагааг явуулжээ. Эрдэмтэд хүүхдийн судасны цохилт, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ, цус авах үед хүүхдийн царайнд ажиглалт хийж судалж үзэв. Уг судалгааны дүнд ээждээ тэврүүлсэн хүүхэд өвдөлтийг тэр дорхноо мартдаг, мөн илүү түргэн эдгэрдэг болох нь тогтоогджээ.
Ажиглалтын явцад ээжтэйгээ хамт байсан хүүхдүүд илүү түргэн эдгэрч, харин ээжээсээ хол байсан хүүхдүүд өвдөлтийг ихээр мэдэрч байсан нь тогтоогджээ.
Ээжүүдээ, хүүхдээ энхрийлэн хайрлаж, элгэндээ наан тэвэрч, халуун дотноор үнсэж байя. Эхийн хайрыг хүүхдэдээ харамгүй хайрлацгаая.