гэрийн даалгавар
2.Илэрхийлэл зохиож бодоорой.
-481 ба 125ын ялгавар дээр 24 ба7 ын үржвэрийг нэмээрэй.
-168 ба 2ын ногдворыг 97 ба 6-ийн үржвэрээр ихэсгээрэй.
-900 гаас 64 ба 8 ын үржвэрээр багасгаарай.
-255 ба 168 ын нийлбэрээс 435 ба 3ын ногдворыг хасаарай.
-800 ба 347 ын ялгавар дээр 784 ба 4 ын ногдворыг нэмээрэй.
2.Нэртэй тоог бодоорой.
62 хоног......3 сар 1 сар......28 хоног 39 хоног.....2 сар
40 мин.......1 цаг 2 цаг......56 мин 90 мин.......1 цаг 30 мин
1жил.......1сар 200 хоног.....1жил 3цаг.......1цаг45 мин
24 цаг......1 хоног 2 хоног.....15цаг 48цаг......2хоног
100см....2м 68см.....1м 240см......3м 1м45см......96см
1.Сурагчид эхний өдөр 27м,хоёрдахь өдөр эхний өдрийнхөөс 8м-ээр бага,сүүлчийн өдөр эхний өдрийнхөөс 7м-ээр их шуудуу ухав.Сурагчид бүгд хэдэн метр шуудуу ухсан бэ?
2.Хоёр машин эхний өдөр 67 дүнз мод,хоёрдахь өдөр түүнээс 3 дахин их дүнз мод ачиж ирсэн байв.Бүгд хэдэн мод авчирсан бэ?
3.Гэрэлмаа 13 шуудай байцай,Солонго түүнээс 9-өөр илүү төмс,Баяраа энэ хоёрыг нийлүүлснээс 2 дахин их манжин хураав.Бүгд хэдэн шуудай ногоо хураасан бэ?
4.Тахиачин эхний удаа 33,хоёрдахь удаагаа түүнээс 14-өөр цөөн,гуравдахь удаагаа энэ хоёрын бүх тахиатай тэнцүү тахиа хооллосон бол бүгд хэдэн тахиа хооллосон бэ?
5.Тэмцээнд 58 эмэгтэй,түүнээс 2 дахин олон эрэгтэй хүүхэд ирлээ.Эрэгтэй хүүхдээс 39-өөр цөөн бага ангийн хүүхэд ирсэн бол бүгд хэдэн хүүхэд ирсэн бэ?
6.Цэцэрлэгт 17 цэнхэр,түүнээс 3 дахин олон ногоон цагариг авчирч түүнийг 2ангид тэнцүү тоогоор хувааж өгөв.Нэг ангид хэдэн цагариг өгсөн бэ?
7.Хайрцагт 86кг алим байв.Эхний 2 хайрцагт адилхан кг алим байлаа.3-р хайрцагт 20кг,дөрөвдүгээр хайрцагт 18кг алим байсан бол нэг ба хоёрдугаар хайрцагт тус бүр хэдэн кг алим байсан бэ?
8.Дэлгүүрт 420 шуудай элсэн чихэр,түүнээс 108 шуудайгаар бага шар будаа,шар будаанаас 69 шуудайгаар цөөн цагаан будаа иржээ.Бүгд хэдэн шуудай цагаан будаа ирсэн бэ?
9.Цайны газарт эхний өдөр 125кг,хоёрдахь өдөр түүнээс 3 дахин их,гуравдахь өдөр нэг ба хоёрдахь өдрийн чихрээс 249-өөр бага чихэр оруулсан бол бүгд хэдэн кг чихэр оруулсан бэ?
10.Үйлдвэр эхний өдөр 36кг жигнэмэг,дараагийн өдөр үүнээс 2 дахин цөөн жигнэмэг үйлдвэрлэв.Эхний өдөр дараагийн өдрөөс хэдэн жигнэмэг илүү үйлдвэрлэсэн бэ?
143*6= 160*.7= 445*8= 266*5=
292*.6= 904*7= 539*4= 30*.9=
246*3= 190*6= 864*3= 707*8=
118*6= 282*5= 654.9= 769.4=
544*9= 108*7= 168*2= 327*8= 990*5=
168:2= 246:6= 255:5= 424:2=
362:2= 573:3= 246:6= 726:3=
11.Мухлагт дөрвөлжин шугамтай дэвтэр 65ш,тууш шугамтай дэвтэр үүнээс 5 дахин цөөн,энэ 2 ын нийлснээс 9-өөр илүү элементийн дэвтэр байв.Мухлагт бүгд хэдэн дэвтэр байсан бэ?
12.Жимсний дэлгүүрийн худалдагч 3өдөр 760 кг алим худал-дав.Эхний өдөр 92кг,дараагийн өдөр үүнээс 3 дахин их алим гуравдахь өдөр хэдэн кг алим худалдсан бэ?
13. 17 торх тус бүрд 5кг,24 торх тус бүрд 6кг ,38 торх тус бүрд 4кг тос хадгалжээ.Бүгд хэдэн торх,хэдэн кг тос хадгалсан бэ?
14.Бензин түгээгч 100 литр бензинийг 3 машинд хийж өгөв.Эхний машинд 55литр,хоёрдугаар машинд 28литр бензин өгөв.3 дахь машинд хэдэн литр бензин өгсөн бэ?
15.Тэмүгэ нэг килограмм нь 168 төгрөгний үнэтэй чихрээс 3кг,нэг килограмм нь 270 төгрөгний үнэтэй гүзээлзгэнээс 4кг-ыг авав.Тэмүгэ кассанд хэдэн төгрөг тушаасан бэ?
16.Дэлгүүрт 196л айраг байв.Түүний 64л-ийг хадгалж,үлдсэнийг нь хэрэглэв.Хэрэв үлдсэн айргийг хувин бүрт 6л-ээр хийсэн бол хэдэн хувин айраг болсон бэ?
17.Эсгүүрчин 105м даавуу авлаа.Энэ даавуунаас тус бүр 4м орох 14дээл эсгэв.Дээл эсгэсэн даавуунаас үлдсэн даавуу хэдэн метрээр илүү вэ?
18.Саальчид 114кг ааруул ,түүнээс 3дахин их хорхой ааруул хийжээ.Хорхой ааруулын хагасыг 3 хайрцагт тэнцүү хийсэн бол нэг хайрцагт хэдэн кг хорхой ааруул хийсэн бэ