n

Зөвлөгөө

2012-05-15,
Зөвлөмж
Эрүүл хоол хийх зөвлөмж!
Эрүүл хооллолтын хамгийн чухал нь хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон, зохистой байдлаар бэлтгэх явдал юм.
Хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, аюулгүй хэрэглээ
Хүнсний бүтээгдхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь эрүүл хооллолтын үндэс бөгөөд хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно. Аюулгүй хүнс гэж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй биологи (нян, вирус гэх мэт), физик (яс, шил, цацраг идэвхит бодис гэх мэт), химийн (хорт бодис, хортон шавьж, мэрэгч устгагч бодис, химийн бордоо, эмийн бодис) хүчин зүйлс агуулаагүй хүнсийг хэлнэ. Хүнсний аюулгүй байдал нь хоол, хүнсийг зориулалтын дагуу бэлтгэж хэрэглэхэд хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй байх баталгаа юм. Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа Та юу анхаарах вэ? Хүнсний бүтээгдхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэхийг шалгах Хүнсний бүтээгдхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдхүүнээс сайтар тусгаарлан зөөвөрлөх Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад, богино хугацаанд гэрийн хөлдөөгч, хөргөгчид хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:


Холбогдолгүй нийтлэлд оруулсан зарын чанартай сэтгэгдлийг устгах болон бүх хэсэгт сэтгэгдэл оруулахыг хориглох хүртэл бусад арга хэмжээ авах тул та зөвхөн холбоотой бичвэрт холбоотой сэтгэгдэл л оруулна уу!!


:-)
 
xaax