өнгөний бэлгэдэл
Өнгийн бэлгэдэл.
Цагаан өнгө:
Монголчууд цагаан өнгийг эрхэмлэн бэлгэдэж цагаан идээ, цагаан сар, цагаан туг, сүүн цагаан санаа, цагаан сэтгэлт хүн гэх мэтчлэн нэрлээд цагаан өнгө нь хиргүй тунгалаг ариун чанар гоёмсог сайхан, энэрэнгүй, аз жаргал илэрхийлдэг өнгө гэдэг.
Ногоон өнгө:
Хүйтэн дулааны нийлбэр болсон ногооныг үйл бүтээх өнгө гэж эрхэмлэдэг. Ногоон өнгө хөгжил дэвшил, урт нас, идэр залуугийн бэлгэ тэмдэг, дэлгэрч цэцэглэхийг бэлгэдсэн тайван өнгө гэнэ.
Улаан өнгө:
Монголчууд эртнээс улаан өнгийг халуун дотно, баяр баясгалан баатарлаг, зориг сүр жавхааг илтгэдэг гээд халуун амь, мандах улаан наран, гал халуун сэтгэл гэх зэргээр зүйрлэн ярьдаг.
Хөх өнгө:
Мөнхөд орших утга санаа агуулсан өнгө энх амгалан, бат бэх, үнэнч, тогтвортойн бэлгэдэл гэж үзнэ.
Шар өнгө:
Үржин дэлгэрч, өсөн бойжих бэлгэдэл, эрдэнэсийн сан, баян чинээлэг, эрх дарх, хайр дурлалын бэлгэ тэмдэг дулаан өнгө.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
Uur ungunuud baihguu yu??