n

эцэг эх ба хүүхдийн харилцаа

2012-05-29,

Эцэг эх ба хүүхдийн харилцаа

Үр хүүхэд бол Бурханаас бидэнд өгсөн шагнал юм. Хүүхэд өсөн томрох бүрд эцэг эх тэднийгээ харж баясан баярлаж, бахархаж байдаг.

Эцэг эх болсноор бид үр хүүхдээ харах бүрдээ Бурхан Эцэгийн зүрх сэтгэлйиг ойлгож, мөн итгэлийн нүдээр харж, хэдийгээр бид тэднийг төрүүлсэн ч тэд бол бидний бүтээл биш, Бурханы бүтээл юм гэдгийг бид олж харж мөн хүүхдүүддээ ойлгуулах хэрэгтэй. Зарим эцэг эх, би үүнийг төрүүлсэн юм чинь яасан ч яадаг юм гэж тэдэнтэй буруу харьцах, дарамтлах үе байдаг.

Хүүхэд би бол Бурханы бүтээл юм гэж ойлгох, бахархах үедээ зөв бодол санаатай болдог. Эфэс 2:10 “Бид Түүний бүтээл мөн”.

Гэр бүлийг:

1. Ардчилсан гэр бүл. Энэ гэр бүл нь их хайрлаж сургамжилдаг бөгөөд ийм гэр бүлийн хүүхдүүд нь “ёс журамтай” хүүхдүүд болж өсдөг.

2. Дарангуйлагч гэр бүл. Сургамжилдаг ч гэсэн хайр дутуу гэр бүлийн хүүхдүүд нь “өөртөө итгэх итгэлгүй” хүүхдүүд болж өсдөг.

3. Замбараагүй гэр бүл. Ихээр хайрладаг боловч сургамж дутмаг гэр бүл буюу урсгалаар явагч бөгөөд хүүхдүүд нь “хүмүүжилгүй” болно.

4. Анхаарал тавьдаггүй гэр бүл. Энэ гэр бүл нь сургамж ба хайр дутмаг гэр бүл бөгөөд хүүхдүүд нь “тайван биш, ширүүн, аймхай хүүхдүүд болж өөрсдөдөө итгэх итгэлгүй “ болно.

Та үүнийг уншаад танай гэр бүл аль төрөлд нь багтаж байна вэ, мөн өөрсдийнхөө сул талуудаа ханьтайгаа ярилцаад, өөрийнхөө хүсч байгаа гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлээрэй.

Гэр бүлийн харилцааг теологийн хувьд авч үзвэл амлалтын харилцаа буюу нөхцөлт бус харилцаа юм. Амлалтын харилцааг нэг ба хоёр талын амлалтын харилцаа гэж хувааж болно. Эхнэр нөхрийн харилцаа бол хоёр талын амлалтын харилцаа, эцэг эх, үр хүүхдийн харилцаа нь нэг талаас амласан амлалтын харилцаа юм.

Үр хүүхэд бол Бурханаас бидэнд өгсөн шагнал юм. Хүүхэд өсөн томрох бүрд эцэг эх тэднийгээ харж баясан баярлаж, бахархаж байдаг. Эцэг эх болсноор бид үр хүүхдээ харах бүрдээ Бурхан Эцэгийн зүрх сэтгэлйиг ойлгож, мөн итгэлийн нүдээр харж, хэдийгээр бид тэднийг төрүүлсэн ч тэд бол бидний бүтээл биш, Бурханы бүтээл юм гэдгийг бид олж харж мөн хүүхдүүддээ ойлгуулах хэрэгтэй. Зарим эцэг эх, би үүнийг төрүүлсэн юм чинь яасан ч яадаг юм гэж тэдэнтэй буруу харьцах, дарамтлах үе байдаг.

Хүүхэд би бол Бурханы бүтээл юм гэж ойлгох, бахархах үедээ зөв бодол санаатай болдог. Эфэс 2:10 “Бид Түүний бүтээл мөн”.

Гэр бүлийг:

1. Ардчилсан гэр бүл. Энэ гэр бүл нь их хайрлаж сургамжилдаг бөгөөд ийм гэр бүлийн хүүхдүүд нь “ёс журамтай” хүүхдүүд болж өсдөг.

2. Дарангуйлагч гэр бүл. Сургамжилдаг ч гэсэн хайр дутуу гэр бүлийн хүүхдүүд нь “өөртөө итгэх итгэлгүй” хүүхдүүд болж өсдөг.

3. Замбараагүй гэр бүл. Ихээр хайрладаг боловч сургамж дутмаг гэр бүл буюу урсгалаар явагч бөгөөд хүүхдүүд нь “хүмүүжилгүй” болно.

4. Анхаарал тавьдаггүй гэр бүл. Энэ гэр бүл нь сургамж ба хайр дутмаг гэр бүл бөгөөд хүүхдүүд нь “тайван биш, ширүүн, аймхай хүүхдүүд болж өөрсдөдөө итгэх итгэлгүй “ болно.

Та үүнийг уншаад танай гэр бүл аль төрөлд нь багтаж байна вэ, мөн өөрсдийнхөө сул талуудаа ханьтайгаа ярилцаад, өөрийнхөө хүсч байгаа гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлээрэй.

Гэр бүлийн харилцааг теологийн хувьд авч үзвэл амлалтын харилцаа буюу нөхцөлт бус харилцаа юм. Амлалтын харилцааг нэг ба хоёр талын амлалтын харилцаа гэж хувааж болно. Эхнэр нөхрийн харилцаа бол хоёр талын амлалтын харилцаа, эцэг эх, үр хүүхдийн харилцаа нь нэг талаас амласан амлалтын харилцаа юм.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax