монгол хэл
Монгол хэл Цээжээр бичээд цээжлээрэй , авиа үсгийг тоолоорой
Амтат ааруул
Айл бүрийн дээвэр дээр
Ааруул хурууд дэлгээтэй
Алаг шаазгай элээ хоёр
Ахин дахин эргээтэй
Сайхан ааруулаа хамгаалж
Сэнс хийж босгов
Сэнгэнэсэн эргэлтээр нь
Сэрүүн салхи хөдлөв
Цээжээр бичиж ялгах эгшгийг тэмдэглээрэй , Эхэд тохирсон гурван асуух өгүүлбэр зохиогоорой
Алагхан шувуухай
Жаалхүү Тогтох,өвөөтэйгээ нарлаг ойд зугаалж явав. Нэгэн алаг шувуухай өндөр модны мөчир дээр суугаад ,сэргэлэн дуугаар шулганаж байв.
Тогтох хүү түүнийг харснаа:
- Өвөө энэ шувуу юу гэж байгаа юм бол ?” гэж сонирхон асуув.Өвөө нь өнөөх шувууг харан инээмсэглэж байснаа:
- Модны мөчир битгий хугалаарай л гэж байна гэв.
Цээжээр бичнэ. Хүүрнэх өгүүлбэрүүрийг олж анхааруулах өгүүлбэр болгон хувиргаж бичээрэй
Чоно зараа хоёр
Чоно зараатай тааралдаж ийн ярилцжээ.
- Зараа ,чи учиггүй энэ олон зүүгээр яадаг байна ?
- Учгаар яах юм, тэртэй тэргүй сүвэгчгүй юм чинь .
- Тэгэвэл учиг ч үгүй , сүвэгч ч үгүй хэрэггүй олон зүүгээ хээр авч хаявал таарна .
- Яаж болох вэ чоно гуай ? араатан танаас айлгүй хэдэн үг сольж байгаа минь түүний л ач шүү дээ .
- Ээ халаг ээ халаг ......
Цээжээр бич Ургамал , шинж чанар, юмсыг нэрлэсэн үгийг түүж бичээд авиа үсгийг тоолоорой Арц
Арц говь ,говийн өндөр уулстай газар ургадаг,мөнх ногоон сөөг ургамал юм. Говийн өндөр уул болох Гурван сайхан,Хангай өндөр уул Отгонтэнгэр их ургана. Арц анхилуун сайхан үнэртэй ,ариутгах чанартай эмийн ургамал. Арцыг дэлхийн орон болгонд нян болонбохирыг ариутгах зорилгоор хэрэглэдэг.Арцыг түүж ,хатааж ,нүдэж нунтаглаад ариун үнэрийг уугиулах замаар гэр орон ,өрө тасалгааг ариутган цэвэршүүлэхэд хэрэглэнэ. Аль нутагт ургаснаас шалтгаалан арцны үнэр өөр өөр байдаг. Отгон тэнгэрийн арц бусад нутгийн арцнаас үнэрээрээ ,сүрчинтэй төсөөтэй холимог үнэр гаргадгаараа ялгаатай .
Цээжээр бичээд эсрэг утгатай өгүүбэрийг олж ойролцоо өгүүлбэр зохиож бичээрэй
Сайхан чанар
Хүний муу чанар бол догшин уур хилэн ,үзэн ядахуй ,шунал ,атаа жөтөө ,,бардамнал юм. Сайн явъя гэвэл өөрийнхөө дайсан болох уур хилэнгээ ,атаа жөтөө ,хорсол заналыг орхих хэрэгтэй .Сайхан чанар бол төв шударга сэтгэлтэй ,илэн далангүй ,хүнд тусархаг ,хүнийг хүндэтгэх ариун сэтгэл юм. Энэ сайхан сэтгэлийг мөнгөөр худалдаж авч болдоггүй юм. Иймээ хүнийг хайрлаж хүндэтгэж явбал хариуд нь чи хүнээс хүндэтгэл хайрыг авч чадна.
.thumbs-up a { display: block; width: 18px; height: 18px; margin-top: -17px; background: transparent url("https://www.blogmn.net/images/thumbs_up.png") no-repeat; } .thumbs-up a:hover { background-position: -18px 0; } .thumbs-cancel a { display: block; width: 18px; height: 18px; margin-top: -17px; background: transparent url("https://www.blogmn.net/images/thumbs_cancel.png") no-repeat; } .thumbs-cancel a:hover { background-position: -18px 0; } .like-count { position: relative; display: block; margin-left: 20px; background: transparent; _margin-top: 0px; } function submitRating() { $.ajaxSetup ({ cache: false }); $("#like-button").html(""); $.get("../entry.php", { w: "school84mn", e_id: 88142, task: "rate", giverate: "yes" }, function(data) { $("#like-button").html(data); } ); } function getRating() { $.ajaxSetup ({ cache: false }); $("#like-button").html(""); $.get("../entry.php", { w: "school84mn", e_id: 88142, task: "rate", giverate: "no" }, function(data) { $("#like-button").html(data); } ); } getRating(); (0)