монгол ардын тоглоом
Бага насны хүүхдийн шагайн тоглоом
Хүүхэд бүр багаасаа шагай тоглож эхэлдэг. Дөнгөж гурав дөрөв, тавтайгаасаа сумаа толгой дээрээ тавиад атгасан шагайн дээрээ унагаж шагай шүүрч тоглодог байжээ.
Морь уралдуулах
Энэ тоглоомоор нэг буюу хэд хэдэн айлын хүүхэд нийлж тоглодог. Тоглох хүүхдүүд урьдаар шагайгаа зүслэн хичнээн ч морь уралдуулж болдог. Уях морь болгох шагайгаа сонгож аваад тус тусынхаа уяанд уяцгаана. Үлдсэн шагайгаа морь болгон цувуулж өрнө. Олон хүүхэд олон шагайгаар тоглож байгаа бол долоон насны эрэмбээр (даага шүдлэн соёолон гэхчлэн) хичнээн ч морьд уралдуулж болдог. Цувруулж өрсөн шагайнаасаа ард мухар сөөм зайнд уралдах морьдоо хойш нь харуулан зогсоодог. Хүүхдүүд эхлээд дөрвөн шагай ээлжлэн орхидог. Эхлээд хаяхад нэг морь буувал өөрийн морийг "Морь эргэлээ" гэж уралдах зүг тийш эргүүлнэ. Хоёр морь буувал морио эргүүлээд цувуулсан шагайны сүүлчийн шагайтай, гурван морь буувал хоёр дахь шагайтай гэхчлэн тавьдаг.
Ганц ч морь унахгүй бол морь эргэх ч үгүй, дараагийн хүүхэд орхино. Ингэж орхисоор байтал хэний морь сайн үсэрч морь барих байранд хүрсэн нь түрүүлж бусад нь байгаа байгаа газраа дараалан өоо барьж байранд ороогүй морьдын эзэд хожигдоно.
Гүү саах
Энэ тоглоомоор хэд хэдэн хүүхэд хоёроос гурван шагайгаар 1 гараар мөн дөрөв зургаан шагайгаар хоёр гараар тоглохыг хэлдэг. Энэ нь нэг шагайг өөд нь шидэж буцаад доош бууж байхад нь бас нэг шагайг шидэж анхны шагайтайгаа барьж авах зэргээр ээлжлэн шидэж алдалгүй авдаг. Мөн дөрвөн шагайг хоёр гартаа хоёр хоёроор нь, зургаан шагайг гурав гурваар нь, найман шагайг дөрөв дөрвөөр нь хувааж хоёр гараараа маш чадамгай, нэг ч шагайг алдалгүй авч тоглодог. Энэ нь тоглож байгаа гадаад байдлаараа гүү сааж байгаатай адилхан харагдах тул ийнхүү нэрлэсэн бололтой.
Шагай атгах
Энэ тоглоомоор хичнээн ч хүүхэд тоглоно. Талцаж тоглох ч бас буй. Тоглохдоо хүүхдүүд тойрон сууцгааж дундаа дэвээ засч хөө хуягаа бэлдэж эхлээд хүүхэд бүр хэдэн шагай гаргахыг тогтдог. Хүүхдүүд голдуу арав арван шагай гаргаж дөрвөн хүүхэд дөчин шагайгаар гэхчлэн эхэлнэ.
Бүх шагайгаа дундаа тараан цацаж хөө хуягаа өөд нь шидэж тараасан шагайнаасаа атгандаа багтахыг таслахдаа аль болох бусад шагайг ганцыг ч хөдөлгөлгүйгээр багцалж, дээш шидсэн хөө хуягаа атгасан шагайтай гар дээрээ тогтоож авахыг хэлдэг. Алдалгүй авсан хүн шагайгаа өөрөө авах ба алдвал шагайгаа дэв дээрээ цацаж өгөхөд дараагийн хүн шагайг түрүүчийн адил шүүрдэг. Хүүхдүүд ингэж нар зөв тойрон шагайг ээлжлэн шүүрч дуусвал дахин тогтоосон тооны шагайгаар нийлж тоглоцгооно. Ийнхүү дахин дахин нийлэхдээ аль бага шагайтай хүний гаргах шагайнд захирагддаг. Шагай шүүрэхэд олон янзаар тоглолтоо үргэлжлүүлнэ. Үүнд багцлах, хоёр шагай үлдвэл хоёр чих гэж хоорондоо холхон тавиад шүүрэх, гурван шагай үлдвэл гурвалжин нүд гэж хол тавиад гурав дахин товших, таван шагай үлдвэл таван тал гэж хол тавиад тав дахин товших, зургаан шагай үлдвэл зургаан тал гэж зургаа товшин шүүрнэ. Долоон шагай үлдвэл долоон бурхан одны хэлбэрээр тавьж шүүрнэ. Үүнээс олон шагай үлдвэл тойруулан тавьж шүүрнэ.
Шагай шүүрч тоглохыг халхын ихэнх нутагт "Шагай авах, шагай шүүрэх, шагалцах, шагай атгах" гэх боловч зарим аймгийн зарим сумдад ондоогоор нэрлэгддэг. Тухайлахад одоогийн Дунд-говийн Эрдэнэдалайд Андрай авах, Баянхонгорын Баянзүрхэд манж шаах, Сүхбаатарын Асгатад сумлах, Өвөрхангайн Богдод шаа дуужиндах, Хөвсгөлийн Цaгаан-Уулд шаа мацах, Хэнтийн Галшард шагай базах, Увсын Түргэнд шагай хавлах гэхчлэн тус тус нэршиж заншжээ. Халхын ихэнх нутагт шагай тоглоход өөд нь шиддэг сум буюу хөө-хуягийг мөн янз бүрээр нэрлэдэг. Жишээ нь: Хэнтийн Биндэрт Бурдай, Увсын Дөрвөдөд Сах, Говь-Алтайн Тонхилд цах, Ховдын Даривт хөө, Хөвсгөлийн Бүрэнхаанд хуяг, Дорнодын ихэнх сумдад Шүүр, Шүүрэг гэж нэрлэдэг ажээ.
Шагай няслах
Энэ тоглоомоор нэг хүүхэд ч гэсэн тоглож болдог. Энэ нь олон шагайг ширдэг дээр цацаж ижил дүрсийг хооронд нь хонийг хониор, морийг мориор нь няслахдаа гурав дахь шагайг шүргэх төдийд дараагийн хүн нясладаг. Ингэж няслахдаа өөр шагай оновол нэг шагай буцааж тавьдаг. Шагайг мөн өргөн вандан дээр өрөөд тусгай суман дээрээ няслаж тоглох ч бас бий. Шагай няслах нь зөвхөн хэсгийг нөгөөгөөр онохоос гадна бөөн шагайг хооронд нь няслаж авсаар эцэст нь олон янзын байрлалаас нясалдаг. Ингэж няслахыг нясамдах, нясанцах, харвах гэж нэрлэх явдал ч байна.
Нууцгай барих
Энэ тоглоомоор аль болох олон хүүхдүүд тоглодог. Хүүхэд бүр ижил тооны хэд хэдэн шагай нэг гартаа атгаж ардаа нууцаар таслан атгаж эхний хүүхэд бүх хүүхдийн гарт буй шагайны нийлбэрийн (чулуу таадгийн адил) тааж хэлэхийг хичээдэг. Эхний хэлсэн хүний тоог давтахгүй. Таасан хүүхэд бүх шагайг нийлүүлэн авдаг. Нэг шагай гартаа нуун атгаж олон хүүхэд гараа зэрэгцүүлэн сууцгааж ээлжээр нэг нэгээрээ олж тоглодог бас нэг хэлбэр бий бөгөөд үүнийг бас ондоо ондоо нэрлэх ч бий. Жишээлэхэд Булганы Бүрэгхангайд Аргалан хурга гүүргийлэх, аргалын угалз гүүргийлэх, Завханы Нөмрөгт хув цагаан ямаа гүйлгэх, Архангайн ихэнх сумдад цагаан ямаа арлуулах, Хөвсгөлийн Бүрэнтогтоход шарга ямаа гүйлгэх гэхчлэн нэрлэдэг ажээ.
Хомбороо хаях
Хүүхдүүд нэг, хоёр, гурван шагайгаар хаяж тоглодог. Ингэхдээ дор дурдсан оноог авахыг хичээнэ. Гурван хонь буюу гурван ямаа буувал хоёр оноо, хоёр хонь, нэг морь буувал нэг оноо, хоёр морь нэг хонь буувал нэг оноо тус тус болно. Хэн эхэлж таван оноо авсан нь таван оноогоо жар гэж хэлээд гурван шагайгаар орхитол дээрх журмаар хоёр оноо авбал жаран оноо авсан болж хождог. Хэрэв хоёр оноо авч чадахгүй бол тоглоом дахин шинээр эхэлнэ. Тогтоосон тооноос оноо нь хэтэрвэл «шатсан» гэж тэр хүүхэд шинээр оноогоо эхэлж тоглох болдог. Энэ тоглоомын нэр Сүхбаатарын Асгатад бөмбөр хаях, Булганы Хангалд хомбороо, Хөвсгөл Дорнод болон Хэнтийн Галшард хомбороо хаях гэж нэрлэдэг.
Алаг мэлхий өрөх
Энэ тоглоомоор нэлээд том хүүхдүүд голдуу цагаан сараар тоглодог байжээ. Энэ бол нэлээд эртний уламжлалт тоглоом юм. Тоглох хүүхдүүд шоо орхиж нүхний нь тоогоор мэлхийн эрхтэн өрж тоглодог. Мэлхий өрж тоглоход эхэлж өрөх, өрсөн мэлхийнээсээ олон шагай авах хоёр янзаар тоглодог. Мэлхийг 92, 108 шагайгаар тоглохдоо эрхтэн бүрийг тодорхой тооны дараалалтай өрдөг. Тухайлбал: мэлхийн давсгийг 1, бөөр 2 шагай, толгой 3 шагай, шилбэ 4 шагай, хүзүү 9, нуруу 6 шагай гэхчлэн өрдөг. Битүүнд тооны нүхээр алаг мэлхий өрж хонуулаад шинийн нэгэнд буцаан авч тоглодог нь эртний монголчуудын он солигдохтой холбогдсон домогтой билээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
ШАГАЙ НЯСЛАХ ИЙМ ЖООХОН ЮМУУ
бичсэн Зочин цаг: 20:32, 2017-02-07 | Холбоос | |
САЙН БАЙН ХИЧЭЭЛ ХЭЛБЭРЭЭР ОРУУЛЖ БОЛОХ УУ ХЭРЭГЛЭДХҮҮН ЮУ2 БАЙЖ БОЛОХ ВЭ?
бичсэн Зочин цаг: 15:19, 2014-10-06 | Холбоос | |
Бичсэн үгний чинь дэвсгэр ямар сонин хурц юм бэ
бичсэн Зочин цаг: 22:40, 2014-09-18 | Холбоос | |