хээ угалзын бэлгэдэл
Зарим хээ угалзын бэлгэдэл:
Хамар эвэр угалз: мал сүрэг үржин өсч, малчны амьдрал бялхан баяжихыг бэлгэдэнэ.
Өлзий хээ- эвэр угалз: Өргөн дэлгэр эрдэм мэдлэг, арвин баян эд хөрөнгөтэй, аз жаргал буян хишиг дэлгэрэхийн бэлгэдэлтэй.
Алхан хээ: мөнхийн хөдөлгөөн, мөнх амьдрахын бэлгэдэл юм.
Хорол хээ: Бат бэхийн бэлгэдлээр хэрэглэнэ.
Түмэн насан хээ: “Түмэн оны аз жаргал” гэсэн утгатай бөгөөд энэ аз жаргал нь мөнхөд хязгааргүй үргэлжлэхийг бэлгэддэг.
Хаан бугуйвч-хатан сүйх: Энэ хээнүүд нь мөнхийн хайр дурлал, үнэнч шударгыг бэлгэднэ.
Эрвээхэй хээ: уян зөөлөн эрхэмсэг, дотно сэтгэлийн бэлгэдэл.
Загасан хээ: Цэвэр ариун үйлстэй, сонор соргог, сэргэлэн авхаалжтайн бэлгэдэл.
Цэцэг навчин хээ: Цэвэр ариун ёс, дүүрэн жаргал, түвшин амгалангийн бэлгэдэл.
Усан долгио хээ: Аз жаргал ариун буянтай байж, мал сүрэг нь далай мэт элбэг баян байхыг бэлгэднэ.
Монголчууд шашны амьтдын тэнгэрийн эрхэс од, сар, нар болон галын дөл зэрэг бэлгэдлийн хээ угалзаар хөл доор гишгэгдэх зүйл чимэглэхийг цээрлэдэг.