n

ой тогтоолтоо хэрхэн дээшлүүлэх вэ

2012-02-18,

Ой тогтоолтоо яаж хөгжүүлэх вэ?

Аливаа мэдээллийг үр дүнтэй тогтооход мөрдөх 3 хууль бий.

1. Сэтгэгдлийн хууль. Хурц тод хүчтэй сэтгэгдэл төрсөн үеийн мэдээлэл сайн тогтоогддог

тул 5 минут хүртэл анхаарлаа төвлөрүүл.

2. Давтах хууль. Уншсан зүйлээ хангалттай, байнга давтаж байвал маш сайн тогтоогдоно.

3. Холбоосын хууль. Аливаа мэдээллийг сайн тогтоохын тулд уг мэдээллийн орчин,

холбогдох баримт цаг үетэй нь харилцан холбоотой авч үзэж тогтооно. Түүнээс гадна:

- уураг тархи, мэдрэлээ эрүүл байлга, мэдрэл сэтгэлээ амрааж бай.

- сурч судлах, тогтоох зүйлдээ зорилго чиглэлтэй анхаарлаа төвлөрүүл.

- ажигч гярхай чанараа хөгжүүл

- нэг дор сууж, удаан бүү унш, нэг зүйлийг олон дахин бүү унш. Их зүйлийг 1 өдөрт 4 дахин

уншсанаас тэр зүйлийг 4 хувааж 4 өдөрт уншсан нь үр  дүнтэй болохыг эрдэмтэд

нотолжээ.

- өнөөдөр үзсэн хичээлийг өнөөдөрт нь заавал  нэг уншиж байвал сайн тогтоогдоно.

Давтаж үзэлгүй удах тусам их мартагдана.

- цээжлэх нь тогтоох ойг сайжруулах нэг дасгал мөн.

- өөртөө ямар хэлбэрийн ой давуу хөгжсөнийг мэдэж тэр хэлбэрээ түшиглэн хэд хэдэн ойг

ашиглаж бай.

- хангалттай нойрсож байвал таны уураг тархины алжаал тайлагдана.

- чимээ шуугиан багатай, хэт халуун биш, хэт хүйтэн биш тайван орчинд хичээлээ давт.

- онолын мэдээллийг утгачилан тогтоох аргад голлон түшиглэ.

- ой тогтоолтоо хөгжүүлэх дасгал хийж бай.

- сүү, ээдэм, аарц, ногоо, жимс зэрэг нь уургийн солилцоо их үүсгэдэг сайн хүнс учраас

тогтоох ой сайжирдаг.

Логикийн хувьд холбоотой мэдээллийг тогтоох аргууд

· Төлөвлөгөө зохиох

· Утгын хувьд тулгуур цэгийг олж, түүнд тулгуурлах

· Логикийн алгоритмт арга

· Хүснэгт, бүдүүвчинд оруулах

· Уг мэдээллийн онолын үндсийг нөхөддөө ярьж өгөх116

· Утгын хувьд холбоогүй мэдээллийг тогтоох аргууд

- Холбох арга – тогтоох үгийг амьдралд байдаг өөр зүйлтэй, үзсэн кино, уншсан номонд

гардаг ижил зүйлтэй холбон бодоод дараа нь түүнийгээ санах замаар тогтоосноо

нийлэмжийн зарчим дээр сэргээх арга.

- Цицироны арга – энэ бол ярих зүйлийн агуулгыг илтгэн харуулж сэргээж чадах ямар

нэг тулгуур дүрсийг бодож бий болгоод тэрхүү хийсвэрийг орон зайн төсөөлөл дээр

тулгуурлан тогтоох арга юм. Сэргээж санан илтгэл тавихдаа бий болгосон эд зүйлээ

эхнээс нь төсөөлөхөд холбоотой агуулга нь шууд санагддаг.

- Үсэг дарааллын арга – тогтоох үгээ үсгийн дараалалд оруулах

- Бүлэглэх арга – утгын хувьд харьцуулж болох хэлбэрээр нь адилтгаж бүлэглэн

тогтооно.

- Эхний үсгээр нь түлхүүр үг бий болгох арга

- Холбоц тааруулан тогтоох арга  – тогтоох үгнүүдээ нийлүүлж утгаар нь хооронд нь

толгой холбож уран хэллэг, шүлэг, наргиа үг болгон тогтооно.

- Ойролцоо утгатай үгээр утгын хэллэг үүсгэж тогтоох арга

ЛЕКЦИЙГ ХЭРХЭН СОНСОЖ ЯАЖ БИЧИХ ВЭ?


 

Бичих, алдаагүй түргэн бичих, ухаарч бичих чадварыг эзэмших нь амжилттай сурах

нөхцлийн нэг мөн. Бичих үйлийн түвшин нь унших чадварыг хэр эзэмшсэнээс шалтгаална.

Бас хурдан гаргацтай бичих чадвар шаардана.

. Лекцэнд яаж бэлтгэх вэ?

Лекцийн агуулгыг бүтээлчээр ойлгох чадвар нь лекцийг зөвхөн яаж сонсохоос

хамаарахгүй, харин бэлтгэлээс, тухайлбал лекцэнд ирэхдээ оюуны хэр нөөцтэй, сэтгэхүйн

ямар бэлтгэлтэй ирсэнээс ихээхэн хамаарна. Сэтгэхүйн үйлдлүүдийг эзэмшээгүй, хурдан

бичих дадал муутай, бэлтгэлгүй ирсэн  оюутнуудад багштай ярилцах асуух хэрэгцээ,

лекцийн учир утгыг олоход идэвхтэй оролцох сонирхол бага төрдөг. Лекцэнд орохын тулд

дараах бэлтгэлийг хангасан байх. Үүнд:

1.Орох лекцийн агуулгыг мэдэж, энэ талаар сурах бичгээс уншсан байх,

2.Лекцийн өмнө орсон сэдвийн талаар бусдаас мэдэж ойлголтой болсон байх 117

3.Хичээлийн бэлтгэлээ хангасан байх явдал юм.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax