n

хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо

2012-03-02,

Өрх гэр бүлийн хөгжлийг  дэмжих жилийн  ажлын хүрээнд,  Аймгийн Засаг даргын 2009 оны 381 тоот захирамжийн дагуу аймаг  сум бүрт  улирал бүр хүүхдийн асуудал сонсох өдрийг тогтмол зохион байгуулж байна.  Аймгийн хэмжээнд  1-р улиралд Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн талаар эцэг эхчүүдийн санал бодлыг сонсож, хүлээх үүрэг хариуцлагын талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээний  уялдаа холбоог сайжруулах зорилготой   “Хүүхдийн хүмүүжилд-  эцэг эхийн үүрэг хариуцлага” сэдэвт  олон нийтийн хэлэлцүүлгийг ЗДТГ-ын хурлын танхимд  зохион байгууллаа.  Хэлэлцүүлгийг Аймгийн ЗДТГ, ХТХ, Булган сумын ЗДТГ, санаачилан зохион байгуулж, Ахмад багш нарын холбоо, Хатан ухаан танхим ДЗМОУБ-ын  БНХХ зэрэг байгууллагууд дэмжин хамтран ажиллалаа.  Хэлэлцүүлэгт ИТХ-ын дарга, Аймгийн Засаг дарга, НХХ, БСГ-ын дарга нар урилгаар оролцож Орхон, Хишиг-Өндөр, Хангал, Хялганат, Бугат, Сэлэнгэ, Булган сумдын ЗДТГ-ын Нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөл, аймгийн хууль хяналтын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, багш сурган хүмүүжүүлэгчид, төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын   төлөөлөл нийт 140 хүн   оролцлоо.  Хэлэлцүүлгийн үеэр Хүүхэд хүмүүжүүлэх Монгол  уламжлал,сурган хүмүүжүүлэх арга зүй, Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг хариуцлага – Хууль зүйн орчин, Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, Насанд хүрээгүй хүүхдийн  гэмт хэргийн нөхцөл шалтгаан,эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага, Сургууль эцэг  эхийн хамтын ажиллагаа, Хүүхэд ба Хорт зуршил зэрэг сэдвүүдээр салбарын байгууллагын илтгэл мэдээллийг сонсож, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, шүүмжлэлийг сонсож ажиллалаа. Хэлэлцүүлгээс  эх орноороо,  аймаг орноороо бахархах үзэл санааг төлөвшүүлэх, хүнийг хайрлах үзэл санааг төрүүлэх, хэл ярианы соёлыг  хадгалж үлдэх, зөв бичиж, ярьж сурах, энэхүү хэлэлцүүлгийг олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хүртээмжийг сайжруулах, хүүхдийн номын сангийн хүртээмжийг сайжруулах, гэр бүлд чиглэсэн сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулах,  хүүхдийн  өдөр өнжүүлэх төвийг Булган аймагт бий болгох, аймгийн төр захиргааны байгууллагууд туслаж дэмжих зэрэг олон саналууд гарсан.   Хүүхдийн хүмүүжилд-  эцэг эхийн үүрэг хариуцлага”  сэдэвт хэлэлцүүлгийг  2012 оны 3 сарын 26-нд бүх сум бүр  иргэний танхимдаа  мөн  зохион байгууллаа.            


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax